Шууд Chart

Дуучин Б.Болдбаатар спортоор тэргүүлдэг байжээ

2020-07-20 09:09:15

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдбаатар дунд сургуульд сурч байхдаа сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулагдсан спортын арга хэмжээг алгасдаггүй байжээ. Мөн ихэвчлэн түрүүлдэг байсныг анги удирдсан багш нь саяхан цахим хуудаснаа дэлгэжээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар багийн Бэрхийн дунд сургуулийг төгссөн бөгөөд багш нь “20 жил хадгаллаа” хэмээх дараах баримтыг фэйсбүүкийн найзууддаа сонирхуулав.

Б.Болдбаатар спортоос гадна страдын дуучин болох хүсэлтэй байсныг нь энэхүү баримт нотолж байна.

Сонирхуулахад, тус “баримт”-ын доор эхнэр нь “1999 онд юм байна шүү дээ. Аймгийн аврага шалгаруулах тэмцээнээр 200м-т гүйгээд түрүүлээд ирлээ.
Удалгүй хэдэн цагийн дараа 400м гүйгээд түрүүлээд ирлээ, оройхон ирснээ уртад харайгаад хоёрдугаар байрт орчихлоо гэсэн. Надад таалагдах гээд бурж байна гээд гайхаж байсан удаатай. Гэтэл үнэн ярьж байжээ” хэмээн бичжээ.

Мөн үүнээс олон амжилтыг нь орхигдуулсныг найзууд нь хэлж байна.

Өдгөө Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагчаар ажиллаж байгаагийн зэрэгцээ хамгийн сүүлд яруу найрагч У.Баярсайханы шүлэг, ая зохиогч Н.Даваасүрэнгийн ая “Нүнжиг” дууг өөрийн болгоод байгаа билээ.

Уг дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, XX зууны манлай хүлэгч, тод манлай уяач Д.Даваахүүд зориулсан бүтээж байгаа гэнэ.

Б.Болдбаатарыг үзэгч, сонсогчид “Бүжин сарны зүүд”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй”, “Бид мартахгүй”, “Ухаан, цэцэг хоёр”, “Тогоруутай нуур”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг дуугаар нь таньдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Б.Болдбаатар спортоор тэргүүлдэг байжээ   
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй