
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандаж бүртгүүлсэн байхыг анхааруулж байна.
Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/”-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг https://burtgel.gov.mn/post/43951 холбоосоор харна уу.
Эх сурвалж: УБЕГ
Эцсийн өмчлөгчөө заавал мэдээлээрэй | ||
Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.