
Кафед хүмүүс нөүтбүктэйгээ ирж ажил, хичээл хийж олон цагаар суудаг хэр нь захиалга бага өгдгөөс болж Германы кафе, баарны эздэд бэрхшээл тулгарах болжээ. Улмаар зарим кафед нөтбүктэй орохыг хориглож эхэлсэн байна. Нөтбүкээрээ 5 минутад ажлаа амжуулахыг бид мэдээж зөвшөөрнө. Харин олон цагаар суух бол зөвшөөрөхгүй гэж Берлин дэх Остан кафены эзэн ДПА агентлагт ярьжээ. Ингэж нөтбүк ашиглахыг хориглосныг үйлчлүүлэгчид нь янз бүрээр хүлээж авч, зарим нь дижитал ертөнцөөс холдож яриа хөөрөө өрнүүлж суух цаг нэмэгдлээ гэж талархаж байгаа бол, дургүйцсэн хэсэг нь үйлчлүүлэхээ больж байгаа юм байна.
Одоогийн байдлаар, зөвхөн нөүтбүк, заримдаа планшет удаан хэрэглэхийг хориглож, харин ухаалаг утсанд хараахан хориг тогтоогоогүй. Гар утсыг ч бас хориглодог өдөр бий болгомоор байгаа ч одоогоор тийм боломж харагдахгүй байна. Хүмүүс гар утасгүй амьдарч чадахаа байсан нь улам бүр ил болж байна гэж кафений эзэд өгүүлжээ.
Германд кафед нөүтбүк хэрэглэхийг хориглодог болж байна | ||
Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.