Шууд Chart

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр

2025-05-01 15:38:02

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Хөдөлмөрчдийн баярыг дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн 100 гаруй оронд энэ өдрийг ажилчдын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах тэмцлийн түүхийг бэлгэдэн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улс 1922 оноос эхлэн Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны нэг тал ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг.

Манай улсад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний мөрдөгдөж эхлээд 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэхүү хуулийн хамрах хүрээ өргөжиж,  ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржин хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоо оновчтой болсон билээ.

Мөн бид үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, өвчлөлийг бууруулах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг салбарын хэмжээнд эхлүүлсэн.  

Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг батлуулж,  ажил, хөдөлмөр эрхлэгч хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байрны сөрөг, аюултай хүчин зүйлсээс хамгаалах, цахимжилт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг үндэсний хэмжээнд  шийдвэрлэх бүтэц, тогтолцооны шинэлэг зохицуулалтыг тусгаж, хуулийн төслийг боловсруулаад байна.


Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр   
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй