Шууд Chart

Эммануэль Макрон Ливанд айлчилна

2020-08-06 16:45:05

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бейрутын хүчтэй дэлбэрэлтээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ливан улсад яаралтай айлчлах гэж байна. Тэрбээр Ливаны ард түмэнд ах дүүсийн илгээмж дамжуулж, Францын ард түмэн эв санаа нэгтэй гэдгээ илэрхийлэхээр амралтаа зогсоон айлчлахаар болсноо “твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ливаны нийслэлд тэрбээр Ерөнхийлөгч Мишель Аун, Ерөнхий сайд Хасан Диаб нартай уулзах юм байна. Францын төрийн тэргүүн аврагч, эмч нарын тусгай отряд, мөн эм бэлдмэл, тоног төхөөрөмж яаралтай илгээх захирамж гаргасан юм. Энэ дагуу Францын хүмүүнлэгийн 25 тонн ачаатай гурван онгоц өчигдөр Бейрут руу нисчээ. Франц улс ойрын өдрүүдэд олон улс, тэр дундаа Европын түвшинд Ливанд тусламж үзүүлэх шинэ санаачилгаа танилцуулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Эммануэль Макрон Ливанд айлчилна   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй