Шууд Chart

Морьтон Монголчууд долоон жилийн өмнөх энэ өдөр дэлхийн дээд амжилтыг үзүүлж байв

2020-08-10 14:39:20

Монголын үндэсний хурдан морины уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээ 2013 оны наймдугаар сарын 10-нд буюу долоон өмнөх яг энэ өдөр Хүйн долоон худагт болж байв.

Эхний өдөр 10000 морьтны жагсаалыг зохион байгуулж, 11430 морьтон жагсаж дэлхийн дээд амжилтыг эвдэв. Өмнө нь АНУ-ын Флорида мужид найман мянган морьтон жагсаж байсан түүхтэй.

Харин хоёр дахь өдөр бүх насны 3000 морины уралдааныг  зохион байгуулсан. Хурдан морины уралдаанд нийт 4279 морь уралдаж, 4249 морь барианд орж ирсэн билээ. Ерөнхий зохион байгуулагч болох Монголын морин спорт, уяачдын холбооноос энэхүү уралдаанд 26 хүүхэд оролцсон бөгөөд мориноос унаж, гэмтэл аваагүй гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.

Өмнө нь Малайз улсад 2220 морь, 2005 онд Өвөр Монголд 2228 морь уралдаж Геннисийн номонд бичигдсэн түүхтэй. Харин морьтон Монголчууд 4279 морины уралдаан зохион байгуулснаар “Дэлхийн дээд амжилтын батламж”-ийн эзэн болж, Геннисийн номонд мөнхөрч чадсан юм.





Нийтэлсэн: У.Баярсайхан

Морьтон Монголчууд долоон жилийн өмнөх энэ өдөр дэлхийн дээд амжилтыг үзүүлж байв  
Үзсэн: 1477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй