Шууд Chart

Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна

2020-08-11 09:38:30

Испанид хаант засаглалыг эсэргүүцэж, бүгд найрамдах засаглалд шилжихийг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Өнгөрсөн ням гарагт Валенсия хотод 100 орчим хүн жагсаал зохион байгуулсан бол энэ долоо хоногт зургаадугаар Филипп хаан Мальорка аралд айлчлах гэж байгаатай холбогдуулан энд эсэргүүцлийн шинэ арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна.

Испанийн хаан байсан Хуан Карлос авлигын хэргээр шалгагдаж байхдаа улс орноо орхисонтой холбогдуулан Испанид хааны гэр бүлийг эсэргүүцсэн ажиллагаа болж байгаа юм.

Испанийн хаан асан одоогийн хаан, хүү Филипдээ хүндрэл учруулахгүйн тулд Испани орноо орхиж байгаагаа мэдэгдсэн.

Хуан Карлос хааныг Швейцарийн банкаар дамжуулан 2008 онд Саудын Арабаас 100 сая доллар олж авсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Швейцарийн прокурорын газраас энэ мөнгөний эх үүсвэрийг тогтоох, шилжүүлгийн ард авлигын схем байгаа юу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Хуан Карлосыг өдгөө Абу-Дабид байна гэж мэдээлж байна. Испанийн экс хаан “Эмирэйтс Палас” таван одтой зочид буудлын нэг давхрыг бүхэлд нь авсан гэж тэмдэглэж байгаа юм. Хуан Карлос хаан 40-өөд жил төрийн эрхэнд байсны эцэст 2014 онд хаан ширээгээ хүүдээ залгамжлуулсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй