Шууд Chart

БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай

2020-08-13 13:06:11

Цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг. Судалгаагаар манай улсад уг хачиг бүртгэгдээгүй.
Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30%. Өвчтөнд өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, олон эрхтэний дутагдалд орох, цусны тромбоцит, цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн. 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ.
Энэ оны 8 дугаар сарын 12-ны байдлаар БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНХАУ-д бүртгэгдсэн хачгаар дамждаг халдварын тухай  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй