Шууд Chart

Дуучин Виктор Цойгийн хөшөөг босгожээ

2020-08-17 14:05:25

ОХУ-ын Санкт-Петербург хотноо одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны наймдугаар сарын 15-нд таалал төгссөн, ЗХУ-ын алдарт хөгжмийн зохиолч, хөгжимчин, жүжигчин, “Кино” хамтлагийн домогт дуучин Виктор Цойгийн хөшөөг босгожээ.

Нийт 4.35 метр өндөр энэхүү хөшөөг Ахмад зүтгэлтнүүдийн өргөн чөлөө, танкчин Хрустицкийн гудамжны уулзвар дахь цэцэрлэгт хүрээлэнд босгосон байна.

Удаан хугацаанд тус газарт дуучны хөшөөг барих зөвшөөрөл олгохыг хүссэний эцэст хоёр жилийн өмнө Санкт-Петербург хотод босгох шийдвэр гарчээ. Мөн тус газар Виктор Цой амьдарч байсан учир хөшөөг нь босгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Виктор Цойгийн хөшөөг босгожээ  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй