Шууд Chart

Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир МХБХ-ны Футзалын ордонд хандив гардууллаа

2020-08-18 17:13:19

Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир Футзалын үндэсний шигшээ баг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатартай уулзаж МХБХ-ны Футзалын ордны шалыг арчлах цэвэрлэгээний бодис болон хэрэгслийг хандив болгон өглөө.

Монголын хөл бөмбөгийн холбоо энэ оны эхний улиралд АХБХ-ны дэмжлэгтэйгээр футзалын ордонд цоо шинэ мэргэжлийн шал дэвссэн бөгөөд тус шалыг тусгай бодис болон хэрэгслээр цэвэрлэж, арчилж байх зааврыг АХБХ-ноос ирүүлсэн юм. Энэхүү шал тавигдсанаар Футзалын үндэсний шигшээ баг Монгол Улсад цорын ганц байгаа мэргэжлийн шалан дээр бэлтгэл хийж байна.

Д.Тэрбаатар “С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч болон түүний хамт олонд баярлалаа. Футзалын үндэсний шигшээ багийн энэхүү санал санаачилга бусад клуб болон шигшээ багийн албадад үлгэр жишээ болохуйц үйл явдал боллоо. Бид өөрт байгаа зүйлсээ хайрлан хамгаалж, урт удаан хугацаатай, чанартай хэвээр нь хадгалж үлдэх нь тун чухал билээ” гэсэн юм.





Нийтэлсэн: У.Баярсайхан

Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир МХБХ-ны Футзалын ордонд хандив гардууллаа   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй