Шууд Chart

Дэлхийн аварга Сидаков сүйт бүсгүйгээ хуримынхаа үеэр хөөжээ

2020-08-21 17:05:29

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын бөх Заурбек Сидаков хуримаасаа сэтгэлт бүсгүйгээ хөөж, дуулианы эзэн болжээ.

Хурим найр ид өрнөж байх үед Сидаковын болон бусад зочдын гар утсанд сүйт бүсгүйнх нь нүцгэн авахуулсан зураг болон бичлэг ирсэн байна. Ингээд тэрбээр гэргий болох бүсгүйгээ завхай газар ажиллаж байсныг нь мэдэж, хөөсөн байна. Түүгээр ч зогсохгүй үсдэж байгаад зодож, ресторанаас чирж гаргасан гэнэ.

Хожим зураг, бичлэгийг тараасан хүнийг илрүүлэхэд сүйт бүсгүйтэй нь өмнө нь амрагийн харьцаатай байсан залуу өшөөгөө авахаар тийм үйлдэл хийсэн нь тогтоогджээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн аварга Сидаков сүйт бүсгүйгээ хуримынхаа үеэр хөөжээ  
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй