
Өнөөдөр ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 18 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 4 дүгээр сарын 17-ноос 2014 оны 4 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17,18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 17,18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар хур тундас орно | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.