
Өнөө маргаашдаа баруун болон төв, зүүн зүгийн нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 17-ны 8-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр говиор 10-15 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар болон бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 18-наас 2014 оны 4 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд ихэнх нутгаар сэрүүхэн Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 20-ноос өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Баруун болон төв, зүүн зүгийн нутгаар нойтон цас орно | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.