Шууд Chart

Д.Эрдэнэбат: АН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй

2014-04-18 12:41:32

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар буюу татварыг төгрөгөөр ногдуулах эсэх талаар хэлэлцсэн.

Энэ үеэр гишүүдийн дунд маргаан дэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлэлцэж буй асуудалтай холбоотой хэлсэн үгэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэлээдгүй уурласан юм. Тэрээр Ч.Хүрэлбаатар гишүүн рүү хандан "Чи юм л бол АН-ын Ерөнхийлөгч гэж ирээд л ярьдаг. АН-ын Ерөнхийлөгч гэж байдаггүй юм. Тэр чинь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч" гэж нам нэгт Ерөнхийлөгчөө өмөөрлөө.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Эрдэнэбат: АН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй  
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.152.xxx [49.0.152.xxx] 2014-05-02 20:52
Д.Эрдэнэбат улс төржих юм гэж өөрөө ёстой их улс төржүүлж ярьдаг хүн дээ . хүн гэмээ анзаарахгүй юм бид бараг өдөр бүхэн хөндлөнгөөс нь хардаг болохлоор мэдэлгүй яахав

Бидэнтэй нэгдээрэй