
Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газраас боловсруулсан 2020-2024 онд хэрэгжүүлэх авлигын эсрэг үндэсний стратегийг техникийн болон хууль эрх зүйн нэмэлт өөрчлөлтийг харгалзан үзэж Украины Засгийн газраас дэмжив.
Энэхүү шийдвэрийг 9 дүгээр сарын 16-нд болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан гэж Укринформын сурвалжлагч мэдээлэв.
Өмнө нь хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг танилцуулах үеэр Авлигын эсрэг үндэсний стратеги дээр бүх яамд ажилласан болохыг Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Олександр Новиков мэдэгдэж байсан юм.
“Өмнөх стратеги нь бодит тооцооллоор ДНБ-ийг 6 хувиар нэмэгдүүлж байсан. Энэхүү стратеги нь бидний тооцооллоор авлигын зардлыг 200 тэрбум гривенээр бууруулах болно” гэж Новиков хэлсэн байна.
Тэрээр авлигын эсрэг стратегийг шүүхийн байгууллагаас ирүүлсэн зарим саналыг харгалзан үзэж, аль болох өөрчлөлт оруулахгүйгээр дэмжихийг Засгийн газрын гишүүдээс хүссэн байна.
Стратегийг боловсруулахдаа иргэд, бизнес эрхлэгчид, шинжээчдийн санал бодол, авлигын эсрэг бодлого, шинжээчдийн судалгаа, олон улсын туршлага, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Европын конвенц болон олон нийтийн хэлэлцүүлэг зэрэгт тулгуурласан. Энэхүү дүн шинжилгээний үр дүнд авлигатай тэмцэх үндэсний стратегийн найман тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ.
Украйны Засгийн газраас авлигын эсрэг үндэсний стратегийг батлав | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.