Шууд Chart

Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна

2014-04-19 06:22:50

Өнөөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 19-ний 8-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар  0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор 11-16 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар  6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. 1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар  4-9 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  7-9 хэм дулаан байна.

2014 оны 4 дүгээр сарын 20-ноос 2014 оны 4 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хасагт хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-нээс дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэмдулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй