Шууд Chart

Нутгийн ихэнхи хэсгээр үүлшинэ

2014-04-21 09:27:41

Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм , бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 4 дүгээр сарын 21-нээс 2014 оны 4 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар тэнгэр муудна. 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хасагт, 24-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд баруун зүгийн нутгаар, 23, 24-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


Нутгийн ихэнхи хэсгээр үүлшинэ  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй