Шууд Chart

Алтайн уулсаар шороон шуурга шуурна

2014-04-22 05:47:42

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 22-ны 8- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 хэм дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 16-21 хэм дулаан, бусад нутгаар  12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  10-15 хэм дулаан, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

2014 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24-26 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 23-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэмхүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.


Алтайн уулсаар шороон шуурга шуурна  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй