
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24-26 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 23-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.
Маргааш хүчтэй цасан болон шороон шуурга шуурна | ||
Үзсэн: 2224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.