
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч өдөртөө шороон шуурга, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш төвийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Сэрэмжлүүлэг | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.