
Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгийн нутгаар их цас орж, төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна. Мөн төвийн нутгаар, өнөө шөнө төвийн нутгийн зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн ихэнх хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24-26 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 хэм, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 хэм, Хэнтий, Дорноговийн нутгаар 18-23 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас, нойтон цас орж эрс сэрүүснэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 20 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.
Цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.