Шууд Chart

Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

2020-11-09 15:56:31

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг орон нутаг дахь  “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах” цогц сургалтыг Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Сургалт 11 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд өглөөн 09:00-18:00 хүртэл 2 өдөр үргэлжлэх юм. Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, онол арга зүйн хичээлээр эхний өдрийн сургалт эхлэж байна.

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ, МУЗН зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулахад зайлшгүй оролцдог мэргэжлийн байгууллагуудаар багаа бүрдүүлэн шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулан ийнхүү 10 дахь аймагтаа ажиллаж байна. Тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх цогц сургалтыг МУ-ын 21 аймагт зохион байгуулж байнгын бэлэн байдлыг хангуулахаар баг бүрэлдэхүүн ажиллаж байна.


Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангуулах ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй