Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

З.Энхболд урилгаа гайхуулав

2014-04-24 13:55:58
Error loading player: No playable sources found

Өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос УИХ-ын дарга болон эрхэм гишүүдэд ирэх сард манай улсад болох Азийн хөлбөмбөгийн холбооны President's Cup тэмцээний урилгыг бөмбөгийн хамт дурсгасан.

Бөмбөг, урилгаа гардаж авсан гишүүд нэг хэсэг шуугилдаж байгаад хуралдаанаа үргэлжлүүлсэн. Харин чуулганы завсарлагаанаар УИХ-ын дарга өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмцээний урилгын зургийг оруулж  "5 сарын 1-6-ны хооронд болох Азийн хөлбөмбөгийн холбооны President's Cup тэмцээнийг үзэж Монголоо төлөөлж орж байгаа "Эрчим" багаа дэмжихийг уриалж байна. Тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана" гэж бичжээ.
 
Чуулганы нэг цагийн завсарлагааныг хүртэл ашиглаж өөрт нь өгсөн хөлбөмбөгийн тэмцээний урилгыг гайхуулж байхыг бодоход эрхэм дарга хөлбөмбөгт тун дуртай нэгэн бололтой. 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

З.Энхболд урилгаа гайхуулав  
Үзсэн: 5108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй