
Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдах аж.
"Алтан бөмбөг-2020" ёслолын ажиллагааг МХБХ-ноос “SPS” телевизтэй хамтран, оны шилдгүүдийг виртуал хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.
МХБХ 2020 онд Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнээ явуулж чадсан тул “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломжтой хэмээн үзжээ.
"Алтан бөмбөг-2020"-ийн эзэд энэ сарын 12-нд тодорно | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.