Шууд Chart

Улаанбаатарт шороон шуурга шуурна

2014-04-28 08:15:21

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 29-нд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2014 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Улаанбаатарт шороон шуурга шуурна  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй