
Энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Жишээлбэл, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Бүгсий, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, өврийн Чигэстэй, Богд, Сэлэнгэ мөрний цутгал гол болох Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.
Ус судлалын сектор
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.