Шууд Chart

Лам нар зорилтот бүлгийн 300 гаруй өрхөд мах, гурил, аарц хүргэж өгчээ

2020-12-30 11:13:49

Монголын нийт лам нар нэгдэж “Асралын аян – 2” сайн үйлсийн аян өрнүүллээ. Лам хуврагууд өнгөрсөн жил "Асралын аян" зохион байгуулж Улсын онцгой комисст 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлс хандивлаж байсан бөгөөд энэ удаад

Тодруулбал, энэ үйл ажиллагааны хүрээнд Монгол лам нарын чуулган холбооны бүхий л лам хуврагууд сэтгэлийн хандив өргөж энэ сарын 28-нд 15 машинтай 60 лам нийслэлийн зургаан дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаруй айл өрх тус бүрт 50 мянган төгрөгийн үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна. Түүнчлэн дээрх лам хуврагууд “Асралын аян – 2” сайн үйлсийн аян өрнүүлэх явцдаа Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж хүн хоорондын зайг баримтлан, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж зохих заавар журмыг чанд мөрджээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Лам нар зорилтот бүлгийн 300 гаруй өрхөд мах, гурил, аарц хүргэж өгчээ  
Үзсэн: 42733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2023 [127.0.0.xxx] 2023-05-08 16:54
Овоо доо

Бидэнтэй нэгдээрэй