Шууд Chart

ОУХМ Г.Алтанбагана долоодугаар байр эзлэв

2021-01-14 09:13:18

“Doha-2021 World Masters” тэмцээний гурав дахь буюу сүүлийн өдөр манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/ +100кг жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/ нар зодоглосон юм.

Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Израилын олимпын хүрэл, Европын наадам, Европын АШТ-ий мөнгөн медальт Ор Сассонд цэвэр ялагдлаа.

Харин Г.Алтанбагана эхний тойрогт 2018 оны Армийн дэлхийн аварга Бразилын Македо Рафаелийг вазари үнэлгээгээр ялсан бол дараагийн тойрогт Италийн Николас Мунгаиг ялсан ч хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Голландын Ноэл ван Т Эндэд ялагдсан.

Дагах барилдаанд залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Мастерсийн аварга Гүржийн Лаша Бекаурид иппон үнэлгээгээр цэвэр ялагдсанаар жиндээ долоодугаар байрт шалгарч тэмцээнээ дуусгалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Г.Алтанбагана долоодугаар байр эзлэв  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй