Шууд Chart

Өнөө шөнө говь, талын нутгаар хур тунадас орж, шуурга шуурна

2014-04-30 14:40:57

Өнөө шөнө говь, талын нутгаар хур тунадас орж салхи шуургатай байна.

2014 оны 4 дүгээр сарын 30-ны 20 цагаас 2014 оны 5 дугаар сарын 1-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Завханы хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм  дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


Өнөө шөнө говь, талын нутгаар хур тунадас орж, шуурга шуурна  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй