Шууд Chart

Монголын үндэсний дээд лиг “Алтан түнш”-тэйгээ гэрээ байгуулав

2021-01-15 14:15:09

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн тэмцээний “Алтан түнш”-ээр цахим технологи, цахилгаан барааны дэлгүүр “Пи Си Молл” ажиллахаар болж, өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоотой хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Дэлхийн номер нэг үзэгчтэй спорт болох хөлбөмбөгт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогддог.

Тиймээс ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд энэ салбарт хөл тавьсаар байна. Энэ жишгээр “Пи Си Молл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байгаа нь бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц үйл явдал болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцолсон юм.

Талууд жилийн 200 сая төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд тэн хагасыг мөнгөн дүнгээр, үлдсэн үнийн дүнд МХБХ-г техник технологийн хувьд дэмжин ажиллахаар тохиролцсон байна. Спортыг дэмжигч “Пи Си Молл” ХХК-ний хувьд дэлхийн шилдэг брендүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бөгөөд Монголын Үндэсний Дээд Лигт, “Hisense “брэндийг онцолж байна.

“Hisense” бренд нь Францын Пари Сен Жермейн багийн ивээн тэтгэгчээр ажилладаг төдийгүй ОХУ-д зохиогдсон 2018 оны Хөл Бөмбөгийн ДАШТ-ий албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 2020 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Ийнхүү Монголын томоохон компани хөл бөмбөгийн ертөнцийг илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болоход хөл тавьж хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хөл бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигч, багш дасгалжуулагч нар гүн талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний дээд лиг “Алтан түнш”-тэйгээ гэрээ байгуулав   
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй