
1991 он Английн Ливерпүүл багийн хувцас солих өрөөнд дасгалжуулагч Кени Далглиш Жимми Картер дээр очин шинэ өмсгөлийг нь гардуулав.
Энэ бол зүгээр нэг өмсгөл биш багийн түүхэнд онцгой байр суурь эзлэх 7 дугаарын өмсгөл байлаа. Энфилдийн зүрхэн дэх баатрууд болох Ян Каллахан, Кевин Киган нарын гэрэлтүүлж байсан 7 дугаар.
Энэ өдрөөс ердөө хоёр хоногийн өмнө Жимми Картер “улаанууд”-тай гэрээ зурсан бөгөөд 25 настай жигүүр анхны тоглолтоо хийх гэж байсан торгон мөч.
Гэхдээ түүнийг Энэтхэг гаралтай гэдгийг олон хүн мэддэггүй байлаа. Дасгалжуулагч Далглиш тухайн жилдээ багийг орхиход Жимми Картер мөн адил Арсеналыг зорьсон юм. Их буучдын төлөө 1992 оны наймдугаар сард тэрбээр анхны тоглолтоо хийхдээ Премьер лигт тоглосон анхны Ази хүн болсон юм.
Өдгөө 55 настай Картерын Энэтхэг гарал үүслийг олон хүн мэдээд гайхсан ч түүнээс карьерынх нь туршид Ази гаралтай эсэхийг "хэн ч үнэхээр тодруулаагүй" байна.
Премьер лигт тоглосон анхны ази тоглогч Жимми Картер | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.