
Transfermarkt.com сайтаас Ази хөл бөмбөгчдийн зах зээл дэх үнийг шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтад “Пушкаш” академид суралцаж, мэргэжлийн тоглогчийн гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр багтсан байна. Түүний зах зээлийн үнэлгээг 100.000 евро буюу 350 орчим сая төгрөгөөр тогтоожээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Пушкаш” академийн хамтын ажиллагаа болон хувь тамирчны нөр их хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү дэлхийн тавцанд үнэлэгдэв.
Монголын хөл бөмбөгийн ертөнцөөс олон улсад үнэлэгдсэн анхны тоглогч нь Үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, өдгөө Атлетик 220 багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Б.Гарьдмагнай бөгөөд түүний зах зээлийн үнэлгээ 25.000 евро буюу 87 орчим сая төгрөгөөр 2009 онд үнэлэгдэж байжээ.
Дашрамд дуулгахад Монголоос Унгарын "Пушкаш академи"-д одоогоор Дэрэн клубийн тамирчин Г.Дөлгөөн, Би Си Эйч Лионс клубийн тамирчин Х.Чингүүн нар суралцаж байна.
Г.Ганбаяр 350 сая төгрөгөөр үнэлэгджээ | ||
Үзсэн: 1866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.