Шууд Chart

Клубүүдтэй цахим уулзалт зохион байгуулагдаж байна

2021-02-07 12:12:05

МХБХ нь анх удаагаа клубүүдийн албаны хүмүүс болон тоглогчдыг хамруулсан уулзалтыг цар тахалтай холбоотойгоор цахим хэлбэрээр 2021 оны шинэ улирлын бэлтгэл ажлын хүрээнд уялдуулан зохион байгуулж байна.

Одоогоор нийт найман багийн 152 тоглогч болон 24 албаны хүмүүс хамрагдсан үзүүлэлттэйгээр үргэлжлэж байна.

Энэ сарын 1 -нээс эхэлсэн уг уулзалт нь 11-н хүртэл үргэлжилж, Үндэсний Дээд Лиг, Нэгдүгээр Лиг болон Эмэгтэйчүүдийн Лигийн багуудтай уулзалт хийж нийт 25 багийг хамрах аж.

Цаашид Футзалын Дээд Лигийн багууд болон 21 аймгийн төлөөллүүдтэй уулзалтыг зохион байгуулж шинэчлэгдэнэ батлагдсан журмуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ улиралтай холбоотой асуудлаар чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

2021/02/08

13:00 ТТТ

15:00 УБ СИТИ

17:00 УБ МАЗААЛАЙНУУД

2021/02/09

13:00 АРВИС

15:00 ХАНТЕРС

17:00 АТЛЕТИК 220

2021/02/10

13:00 МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ

15:00 ХАРААЦАЙ

17:00 ШИНЭ ЯАРМАГ

2021/02/11

13:00 ӨВӨРХАНГАЙ

15:00 ХОВД

Нийтэлсэн: У.Баярсайхан

Клубүүдтэй цахим уулзалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй