Шууд Chart

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоотой танилц

2021-02-09 10:12:34

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагджээ. Уг спортыг сонирхогч, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аймгийн шигшээ багийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-нд амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор бий болсон байна.

Өнгөрсөн хугацаанд Говь-Алтай аймгийн анхны УАШТ-ий медалийг 2017 онд Идэрчүүдийн УАШТ-ний хүрэл медаль хүртсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнд 2017 онд футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг долоодугаар байр, 2019 онд U-16 насны шигшээ баг шагналт тавдугаар байр, 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Үндэсний цом тэмцээнд шигшээ найман багт шалгаран долоодугаар байр, 2020 оны Үндэсний цом тэмцээнд нэгдүгээр шатанд наймдугаар байр, Баруун бүсийн тэмцээнд өсвөрийн шигшээ баг дөрвөн удаа алтан медаль, хоёр удаа мөнгөн медаль, хоёр удаа хүрэл медаль, УАШТ-ний шигшээ наймд нэг удаа, шигшээ 16-д хоёр удаа оролцон аймаг орон нутгийнхаа алдар нэрийг өндөр өргөн хөл бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлан 2017-2020 онд 14 сум нэг тосгонд 4650 км зам туулан хүрч grassroots фестиваль цэцэрлэг, сургуулийн насны 6854 хүүхэд багачууд нийт 18600 эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулсан байна.

30 байгууллагад 6,5 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэглэгдэхүүн гардуулж сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нийт 240 хүүхэд оролцсон нөхөрсөг тоглолт хийсэн байна. Мөн Алтайн бүсийн аварга шалгаруулах футзалын тэмцээн, MFF-ийн D ангиллын сургалт, grassroots-ийн сургалтад 2 удаа нийт давхардсан тоогоор 105 багш, 370 хүүхэд багачууд тус тус хамруулан амжилттай зохион байгуулан ажилласан байна. Аймгийн хэмжээнд материаллаг бааз Тайшир, Халиун, Бигэр, Дарив сумдад 20x40 мини ногоон зүлгэн талбай, аймгийн төв Алтай хотод 90x45 м харьцаатай ногоон зүлгэн талбай, шинээр баригдаж буй төв цэнгэлдэх хүрээлэнд стандарт шаардлага хангахуйц ногоон зүлгэн талбай, Жаргалан сум 20х40 харьцаатай ногоон зүлгэн талбай тус тус баригдахаар төлөвлөгдөж байна.

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдэд С.Пүрэвжав, Д.Анхбаатар, С.Мөнхнасан, Х.Мөнхцогт, хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч АFC-ийн C зэрэглэлийн дасгалжуулагч Л.Хатанбаатар, шигшээ багийн дасгалжуулагч MFF-ийн D зэрэглэлийн дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоотой танилц  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй