Шууд Chart

Урьдчилсан шатны тоглолтууд Монголд болохгүйг мэдэгджээ

2021-02-10 09:39:28

"Катар-2022" ДАШТ болон 2023 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн Монгол болон Японы шигшээ багын тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдах хуваарьтай байсан билээ. Гэвч харамсалтай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Биеийн тамир, спортын улсын хорооноос дээрх тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгчээ.

Ингэснээр тус тоглолт ирэх гуравдугаар сарын 30-нд Япон Улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай “Фукуда Дэнши” цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар болжээ.

Тус тоглолтын өмнө Монгол Улсын үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сарын 25-нд Тажикстан Улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно.

Ази тивийн урьдчилсан шатны “F” хэсгийг Японы шигшээ баг дөрвөн хожил, нэг ч ялагдал амсалгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Киргиз, Тажикстан, Мьянмар зэрэг улсын шигшээ баг удаалж байна.

Харин Монгол Улс одоогоор таван тоглолт хийсэн бөгөөд нэг хожил, дөрвөн хожигдолтойгоор гурван оноотой хэсэгтээ удаалж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Урьдчилсан шатны тоглолтууд Монголд болохгүйг мэдэгджээ  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй