Шууд Chart

Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно

2014-05-03 07:28:52

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 5 дугаар сарын 04-нөөс 2014 оны 5 дугаар сарын 8-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 7-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.


Нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно  
Үзсэн: 1005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй