Шууд Chart

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2021-03-05 15:07:43

Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаан болж, иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасан чиг үүргийн хүрээнд Увс аймаг болон Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг томилсон үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайланг хэлэлцэж, томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, зөрчил арилгах хугацаатай үүргийг томилох эрх бүхий албан тушаалтанд өгөх шийдвэр гаргалаа.

Мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, 13 байгууллагын 25 албан тушаалтан Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсоныг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өглөө гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.


Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй