
Өнөөдөр Хятадын хоёрдугаар улиралын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг албан ёсоор танилцууллаа. Шинжээчдийн таамаглаж байсны дагуу өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 2-р улиралд 7.5 хувь болж буурчээ. Хэмжээгээрээ АНУ –ын дараа 2-р бичигддэг Дундад Улсын эдийн засаг 1-р улиралд өмнөх оны мөн үеийнхээс 7.9 хувиар өсөөд байсан юм. Зургадугаар сард урд хөршид бэлэн мөнгөний хомсдол нэмэгдсэнээс шалтгаалан компаниудын хувьцааны ханш буурсан. Үүнтэй холбоотойгоор “Goldman Sachs Group” болон “China International Capital” корпорацийн шинжээчид БНХАУ-ын 2013 оны эдийн засгийн өсөлтийн төлвийг 7.4 хувь болгож бууруулаад байгаа юм. Ямартай ч Си Жиньпин, Ли Көцянь тэргүүтэй Хятадын удирдлагууд эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бүхнээ "золиосолдог" байсан цаг үед ард хоцорсон, өсөлтөөс илүүтэйгээр ард иргэдийн амьдралын чанарт илүүтэй анхаарна гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийгээд байгаа билээ.
Э.АМАР
Урд хөршийн эдийн засгийн өсөлт саарсаар... | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.