Шууд Chart

"Ювэнтус" клуб хожсон ч хасагдах шатнаас мултарлаа

2021-03-12 11:16:13

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу хоёр тоглолт өчигдөр боллоо. Италийн "Ювэнтус" талбайдаа Португалийн "Порто" клубтэй тоглож 3-2 харьцаагаа "Ювэнтус" хожив. Гэвч хоёр тоглолтынх нь нийлбэр дүнгээр 4-4 өөр тэнцэж "Порто" клуб айлын талбайд хоёр гоол оруулснаар дараагийн шатанд шалгарлаа.

Тус тоглолтын салхийг 19 дэх минутад Сержиу Оливейра торгуулийн цохилтоор гоолдсон бол хариу гоолыг хоёрдугаар үед 49 дэх минутад Роналдогийн дамжуулалтаар Кьеза, дараагийн гоолыг 63 минутад дахин гоолдож тэргүүлж эхэлжээ.

Улмаар нэмэлт цаг сунгаж 115 дахь Сержиу Оливейра гоолдож багтаа тэргүүллийг авчиржээ. Сүүлийн гоолыг  "Ювентус"ын Рабьо гоолдсон.

Ювентус 3 : 2 Порту

Боруссия Дортмунд 2 : 2 Севилья

ПСЖ– : –Барселона

Ливерпуль– : –РБ Лейпциг

Реал Мадрид– : –Аталанта

Манчестер Сити– : –Боруссия Менхенгладбах

Бавария– : –Лацио

Челси– : –Атлетико

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Ювэнтус" клуб хожсон ч хасагдах шатнаас мултарлаа   
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй