Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дахь түрүүгээ озэки цолтойгоо хамт авлаа

2021-03-29 09:10:49

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн сүүлчийн өдөр Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Такакэйшотай тааран барилдаж даваад дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртлээ. Түүнчлэн энэхүү башёд озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангав. Түүний араас маэгаширагийн 12-д эрэмбэтэй Аоияама, озэки Асанояама, озэки Такакэйшо, комүсүби Такаяасү тэргүүтэй бөхчүүд удаалав.

Монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров долоон даваа, найман унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн долоон даваа, найман унаатай, Чиёошома Г.Мөнсайхан, найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Хошорюү С.Бямбасүрэн найман даваа, долоон унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Г.Ган-Эрдэнийн талаар товч танилцуулахад, 1991 оны арваннэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг. Дээд зиндаа болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж, гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурч байв. Гэвч 2019 оны гуравдугаар сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны тавдугаар сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, эхний тэмцээндээ түрүүлж байсан юм. Тэгвэл өчигдөр дахин түрүүлж, гурав дахиа Японы эзэн хааны цом хүртэв.

Түүний амжилтын товч замнал: 

 Какүрюүтэй үзүүр түрүү булаалдсан.

 Баруун эгмээ хугалсны улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Кадобан оозэки (нийт 5 удаа)

 Кисэносатотой үзүүр түрүү булаалдсан.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Сэкивакэ руу унасан.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас тав дахь өдрөөс өнжсөн.

 Хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчний улмаас тэмцээний гурваас 10 дахь өдрийг өнжсөн.

 Роогатай үзүүр түрүү булаалдсан.

 Такакэйшотой үзүүр түрүү булаалдсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дахь түрүүгээ озэки цолтойгоо хамт авлаа   
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй