Шууд Chart

Ахлах дасгалжуулагч Растислав Бозикийг үдэн гаргалаа

2021-03-31 16:34:30

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны есдүгээр сараас томилогдон ажилласан Словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээ дуусч баг хамт олон нь түүнийг үдэн гаргалаа.

Тэрбээр "Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын Хөл Бөмбөгийн Холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид маань ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй" гэсэн юм.

Мөн түүний хамт Унгарын Пушкаш академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорьлоо.

Шигшээ багийн залуу хөдөлгүүр Г.Ганбаяртай бид ирэх зургаадугаар сард явагдах ээлжит тоглолтоор дахин уулзах нь дамжиггүй.

МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар тэдэнд баяр хүргэж Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө нэр төртэйгөөр зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.

МХБХ болон Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Растислав Бозикийн цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахлах дасгалжуулагч Растислав Бозикийг үдэн гаргалаа  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй