
Тэрүнофүжи озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ Монгол дахь холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Тэрбээр өчигдөр озэки цолоо эргүүлэн авсан ёслолоо гүйцэтгэсэн бөгөөд хэзээ нэгэн цагт зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болохын тулд Японы иргэншил авах зайлшгүй шаардлагатай болно.
Харин манай улсад давхар иргэншил авах боломжгүй тул Японы иргэн болохоос өөр арга үгүй.
Иймд тэрбээр дээрх сонголтыг хийсэн байна.
Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод Томозүна, Такасаго гэсэн хоёр дэвжээг Монгол ояката эзэмшиж байна.
Озэки Г.Ган-Эрдэнэ Монголын иргэншлээс гарах хүсэлтээ хүргүүлжээ | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.