Шууд Chart

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-05-08 07:58:49

2014-05-07-ныөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтэй нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Харбут, Чигэртэй, Булган, Хангай нурууны арын Идэр өвөр болон Түргэний уулсаас эхтэй Онги, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хурх, Барх, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Турган, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

 Ус судлалын сектор


Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй