Шууд Chart

Шатахууныг саармагжуулан аюулгүй болголоо

2021-04-15 12:35:04

Хан Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны замд 20 тн шатахуун, 12 тн түлш ачсан “Мон-Суль” ХХК-ийн шалаанз маркийн автомашин замын хажуу руу унаж түлшний сав нь цоорч түлш асгарсан гэсэн дуудлага өчигдөр энэ сарын буюу 14-ний өдрийн 23:59 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 4 цаг ажиллаж, асгарсан шатахууныг саармагжуулан, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг хангаж, унасан атомашиныг татан босгох ажиллагааг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шатахууныг саармагжуулан аюулгүй болголоо  
Үзсэн: 2284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй