Шууд Chart

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамгийн том хамгаалагч

2021-04-16 12:12:41

Та хүүхэдтэйгээ ярилцаж үзэв үү?

Буруу зүйл хийсэн бол тайлбарлаж өгсөн үү? Өөрийн сэтгэл хөдлөлөө эхлээд хянах гэж оролдсон уу?

▪️Хүүхдийг үргэлж буруутгах, шүүмжлэх нь хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд Хүүхэд Хамгааллын тухай хуулийн 5.1-д зааснаар Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна.

▪️Хүмүүжлийн сөрөг аргуудаас хамгийн өндөр хувьтай нь байнга над руу хашгичиж орилдог, сэгсэрч уурладаг, занаж зүхэх зэргээр хараадаг, нүүр толгой руу цохидог гэсэн бол....

▪️Эерэг аргуудаас миний гаргасан буруу үйлдлийг надад тайлбарлаж өгсөн, нэмэлт зүйл хийхийг санал болгосон, ярилцаж ойлголцсон зэргийг дурдсан байна.

▪️Дээрх мэдээллээс гадна ер нь аав ээж чинь чамайг буруу зүйл хийхэд гар хүрэх нь зөв гэж үздэг үү? гэсэн асуултад хүүхдүүдийн 41.5 хувь нь тийм, 38.5 хувь нь үгүй, хариултыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 41.5 хувь нь зодож шийтэхийг хүлцэх буюу хүлээн зөвшөөрөх хандлагатай байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ хамгийн том хамгаалагч нь юм шүү. Хүүхэдтэйгээ ярилцаж, тэдэнд болохгүй зүйлийг нь загнаж биш тайлбарлаж өгч байгаарай. Зөв бүхэн зөвхөн танай гэр бүлээс...

Эх сурвалж:  Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё, ИНБ-уудыг чадавхжуулах төслийн суурь судалгааны тайлан, 2020)


Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамгийн том хамгаалагч  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй