Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөн болно

2014-05-09 06:10:43

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас УИХ-ын Хаврын Чуулганы нэгдсэн хуралдаан:

Үйл явдлын цагалбар:

08:00 цагаас нийслэлийн Татвар хураах төв комисс хуралдаж татвар, төлбөр хураах ажлыг шинэ тогтолцоонд нэвтрүүлэх болсон талаар мэдээлэл солилцоно. Хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218 325044

09:00 цагаас "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөний нээлт Төрийн ордонд эхэлнэ.

09:00-12:00 цагийн хооронд Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудыг чадваржуулах сургалтыг  зохион байгуулах гэж байна. Сургалт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Утас: 96013909

09:00 цагаас Сүхбаатар дүүргийн 2014 оны Эхний ээлжийн Цэрэг татлага 31 дүгээр сургууль дээр эхэлнэ. Утас: 99767480

09:30 цагаас  2014 оны 1-р ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн 34-р сургууль дээр эхэлнэ. /Яармаг 4-р хороо/.  Утас:99263060

11:10 цагаас Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Хохирогчдын нэгдсэн холбооноос ХЗХ-ны хохирогчдын хохирол барагдуулах хуулийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов 2014 оны тавдугаар сарын 10-нд Монголд "Back in Mongolia" тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан тоглолтын хэвлэлийн бага хурал Баянгол ресторанд болно.

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд  Тусгай 116 дугаар сургуулийн захирал харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж, эрхийг нь зөрчиж байгаа талаар мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус сургуулийн захирал, багш нар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас “Өмнөд Монголоо хамгаалъя” ТББ-аас хятад ажилчдын тухай  Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн бага хурал зарлав.

13:00 цагаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар Монголын хүүхдийн ордонд тайлбарт үзэсгэлэнгээ гаргана. Тэрээр Хубилай хааны дөрвөлжин үсгийн хэвлэлийг тодруулсан байна. Энэ бол түүхийн чухал нээлтийн нэг болж байгаа юм.  Утас: 99045949

15:00-18:00 цагийн хооронд  “Мөрөөдлийн Цэцэрлэгт Хүрээлэн” – д /Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ 4 станцын чанх урд, Туул голын эрэг дагуу/  “Ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе” Залуучуудын ногоон орчныг бүтээх үйлсээр нийгмийг уриалан дуудаж, хүрээлэн буй орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахаар мод тарих гэж байна.

16:00 цагаас "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөнд оролцогч малчид болон холбогдох хүмүүс Төрийн ордонд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзана. Утас: 99619045.

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: "Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөн болно  
Үзсэн: 2821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй