Шууд Chart

Нутгийн зүүн хагаст цас орж, шуурга шуурна

2014-05-09 08:04:33

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна.

2014 оны 5 дугаар сарын 09-ний 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм дулаан, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, зүүн хэсгээр 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч  Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  6-8 хэм дулаан байна.


 2014 оны 5 дугаар сарын 10-наас 2014 оны 5 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв


10-нд зүүн зүгийн нутгаар,11-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 12-нд  нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Нутгийн зүүн хагаст цас орж, шуурга шуурна  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй