Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг зохион байгуулна

2014-05-10 06:35:23

10:00 цагаас Хүүхэд, залуучуудыг архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршлын хор уршгийн талаар зөв мэдээ мэдээллийг түгээх, мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар боловсрол олгох, хүүхэд хүүхэддээ мөн гэр бүлийн гишүүд, эцэг эх нийгэмд нөлөөлөх зорилготой “Их Хотын Залуусын Зөв Сонголт” дэвжээ тэмцээнийг “Нийслэлийн Улаанбаатар Чуулга”-ын их танхимд зохион байгуулах гэж байна.Зохион байгуулагч: Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар. Харилцах утас:94839684

10:00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагаас “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг МҮОНРТ-ийн 600-гийн студид зохион байгуулна.

10:00 цагаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ИЙГ  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

11:00 цагаас Үндэсний сурын энэ хаврын нээлтийн харваа  Төв цэнгэлдэхийн сурын талбайд эхэлнэ. Энэ жил үндэсний сурын нээлтийн харвааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас Гарамгай мэргэн А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун, даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, улсын мэргэн Ц.Пүрэв, Ц.Гэнин тэргүүтэй 14 улсын мэргэн төрөн гарсан нь улсын рекорд амжилт юм.

11:00 цагаас бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ  Сэлбэ голын ай сав газар мод тарина. Утас 99767480

11:00 цагаас бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МУИС-Төгөл”-ийг Монгол Улсын их сургуулийн хамт олон байгуулна. 

11:00 цагаас БОНХЯ мод тарих өдөр болон яамны Нээлттэй өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

14:00 цагаас  ҮХАА-н 9 давхарын зааланд “Залуу малчиддаа” ҮХАА-н Сайд Х.Баттулга хүндэтгэл үзүүлнэ. Мөн залуу малчдад шагнал гардуулана.

16:00 цагаас МИАТ компани шинэ онгоцоо хүлээж авах ёслол болно. /Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд./

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: “Буянт-Ухаа-1” хороололд орон сууц захиалсан иргэдийн сугалааг зохион байгуулна  
Үзсэн: 2917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-05-10 12:25
Zaluu ger buliin 39.47m.kb bairni ezediig niitleech
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-10 12:19
harin tiim dahij ahmad nastniih ni yvhuu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-10 10:34
sain bna uu.margaashiin tohirold ahij ahmad nastanii tohirol yavagdah yumu?

Бидэнтэй нэгдээрэй