Шууд Chart

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал боллоо

2021-05-05 16:17:20

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.05.05/ болж өндөрлөлөө. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бид урьдчилан тааварлашгүй олон хүчин зүйлстэй нүүр тулж буй ч халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр төр засгийн бодлого шийдвэр, шат дараатай авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тусгай чиг үүргийн байгууллагууд, ажилтан албан хаагчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд ард иргэддээ хүргэн ажиллаж байна. Хүнд хэцүү цаг үед хүн ардынхаа эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах үйлсэд халирч няцахгүй зүтгэж буй эмч эмнэлгийн ажилтнууддаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувьд, хурлын 41 төлөөлөгч, нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Өнөөдрийн хурал цахимаар зохион байгуулагдаж хуралдаанаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн “Баянгол дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан”-г, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэгдүгээр улирлын тайлан”-г тус тус танилцуулсан.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой комиссын дэд дарга Ж.Наранмандах танилцуулав.

Ээлжит хурлаар товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэж нийт төлөөлөлчдийн олонх нь дэмжсэнээр “Баянгол дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төсөл батлагдлаа.

Хурлын төгсгөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан, төрийн дээд байгууллагуудаас гарч буй тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хаагчдын хичээл зүтгэлд хүндэтгэлтэй хандаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, сайн цагийг хамт угтах”-ыг нийт иргэддээ уриаллаа.

Эх сурвалж: Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал


Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал боллоо   
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй