Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

2014-05-12 06:53:29

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас:
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгийн хуралдаан:

09:00 цагаас  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

11:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

14:00 цагаас Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “А” танхимд;

14:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Г” танхимд;

14:00 цагаас Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

15:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Б” танхимд;

15:00 цагаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд;

Үйл явдлын цагалбар:

09:00 цагаас "Ховд, Баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, зоригт бэйл Р.Наваанцэрэн" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн номын санд болно.

10:30-12:30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд "БАЙГАЛЬ ОРЧИНГ ХАМГААЛАХАД ОРОН НУТГИЙН ОРОЛЦОО" сэдвээр дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт нь биологийн олон янз байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байна вэ, энэ нь орон нутгийн иргэдийн аж амьдралыг өөрчлөх үү, нутгийн удирдлагын хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай хэлэлцэнэ. Утас:350002, 9907-4459

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Хаяг: Тасганы овоо, Петровисын шатахуун түгээх газрын урд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр. Утас 70008028, 91912312, 99105070

14:00 цагаас Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хүүхэд харах үйлчилгээний төв”-тэй Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  явж танилцана.

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана  
Үзсэн: 2373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-12 09:51
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй